НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧЛАГА ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САРЫН АЯН

37

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуусын оролцоог хангах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих чиглэлээр “Нэг залуу-Нэг санаачилга” уриан дор 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс 10 сарын 15-ны өдрүүдийн хооронд “Залуучуудын хөгжлийн сар” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд нийт 5 арга хэмжээ зохион байгуулсан.Үүнд:
1. Мэргэжил сонголтын ганцаарчилсан зөвлөгөө, сургалт
2. Залуучууд болон залуу гэр бүл рүү чиглэсэн сургалт. Сургалт нь “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм журам, хөтөлбөрүүдийн тухай танилцуулга”, “Хүүхдийн хөгжил, насны онцлог, хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа”, “Баг хамт олны хөгжил”, “Стрессийг зохицуулах нь”, “Архи түүний сөрөг нөлөө ба хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 20 байгууллагын 347 хүнийг хамруулсан.
3. Өсвөр үе, хүүхэд, залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ, цахим мэдээлэл түгээсэн.
4. Нэг залуу-нэг санаачилга” уриан дор “Залуучууд бидний оролцоо” өдөрлөгийг 9 сарын 24-ны өдөр зохион байгуулсан.
5. Энэ жил Их дээд сургуульд элсэн суралцаж буй зорилтот бүлгийн хагас, бүтэн өнчин болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 5 хүүхдийг аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэг хөтөлбөрт зуучилж хамруулсан.
Цаг үеийн нөхцөл байдал /Ковид-19/-тай холбоотойгоор биет байдлаар нийт 906 залууг хамруулж цахимаар давхардсан тоогоор 1800 гаруй хүний хандалт авсан.