ЖИ СИ ЭС ОУБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ

38

“Жи Си Эс” олон улсын байгуулагын стратеги, хамтын ажиллагаа хариуцсан захирал Л.Алтанхуяг тус байгууллагын төслийн зохицуулагч Нидерланд улсын иргэн Берт Менсертын хамтаар айлчлан манай аймгийн үйл ажиллагаа, чиглэл, хүүхдийн хүчирхийлэл, хүчирхийллийн зонхилох хэлбэрүүд дээр хэрхэн хамтарч ажиллах, архидалт ажилгүйдлын суурь шалтгаан, зөвхөн хүчирхийллийн хохирогч хүүхэд эмэгтэйчүүдтэй ажиллах бус гэр бүлийн гишүүдийн харилцаа хандлагыг өөрчилхөд гэр бүлийн гишүүн бүртэй ажиллах, “Гэр бүлийн хамтын хөгжлийн жишиг төв”-ийг хэрхэн үр дүнтэй байгуулах, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон.