ЦАР ТАХЛЫН ҮЕД БИД ГЭРТЭЭ ЦАХИМ УРАЛДААН

29

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан гэр бүлийн эерэг харилцааг бэхжүүлэх, цар тахлын үед гэр бүлдээ чанартай цагийг зарцуулж, гэр бүлийн орчинд хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гэр бүлийн гишүүдийн оролцоотой хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, олон нийтэд эерэг уриалгыг түгээх зорилгоор цар тахлын үед “БИД ГЭРТЭЭ” цахим уралдааныг 2020 оны 12 сарын 20-ны өдрөөс 12 сарын 30-ны өдрүүдийн хооронд цахимаар зохион байгуулсан.
Уралдаанд нийт 8 гэр бүл бүтээлээ ирүүлэн оролцож бүтээлийг Говьсүмбэр Залуучуудын хөгжлийн төв фэйсбүүк цахим хаягаар дамжуулан хамгийн их лайк авсан хандалтын тоогоор шалгаруулж шилдгүүдийг тодруулсан.
👉“Бид гэртээ” гэр бүлийн эерэг уур амьсгалыг түгээх уралдаанд эцэг эхчүүд, хүүхэдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөхдөө хэрхэн үр дүнтэй, чанартай, хөгжөөнтэй зүйлсийг /ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, үлгэр унших, ямар нэгэн бүтээл хийх, дасгал хөдөлгөөн хийх болон бусад/ хийдэг талаар 1-2 мунтанд багтаасан видео бичлэг хийж ирүүлж шагналт байранд дараах гэр бүлүүд шалгарсан.
1-байр: Д. Натарын гэр бүл
2-р байр: Ш.Бат-Очирын гэр бүл
3-р байр: Батцэнгэлийн гэр бүл
Тусгай байр: Ганбаатарын гэр бүл
Тусгай байр: Хашчулууны гэр бүл
Тусгай байр: Ариунболдын гэр бүл нар шалгарсан.
Уралдаанд идэвхтэй оролцож цар тахлын үед гэр бүлдээ цаг зарцуулж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн үр хүүхдэдээ олон зүйлийг зааж сургаж байгаа эцэг эхчүүд та бүхэнд ТАЛАРХАЖ байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөр, гэр бүлд тань аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.