ХҮҮХЭД ЭРХЭМ- ХЭРЭГЛЭГЧ ҮНДЭСНИЙ АЯН

“ХҮҮХЭД ЭРХЭМ- ХЭРЭГЛЭГЧ” ҮНДЭСНИЙ АЯН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
/2020.04.01/

Гэр бүлийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын A/115, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/71, Эрүүл мэндийн сайдын А/155 тоот хамтарсан тушаалаар 03-р сарын 15-ны өдрөөс 4-р сарын 01-ний өдрүүдэд “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян үндэсний хэмжээнд зохион байгуулагсан.

Энэхүү аяны хүрээнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Миний гэр аюулгүй орчин”, “Гэрийн эмийн санг цэвэрлэж, цэгцэлж хэвшье” хяналтын хуудсыг Говьсүмбэр аймгийн төрийн болон төрийн бус 56 байгууллагын 2143 албан хаагч, 1293 өрх давхардсан тоогоор нийт 3436 хүн буюу аймгийн нийт хүн амын 20%-ийг хамруулсан.

Тус аяны хүрээнд эцэг эхчүүд үр хүүхдийнхээ аюулгүй байдал, орчин нөхцөл хүүхдэд ээлтэй эсэхийг тусгай хяналтын хуудсаар үнэлэн гэр, ахуйн орчны аюулгүй байдлыг үнэлэх 26 асуулгын хүрээнд үнэлгээ хийхэд манай аймгийн хэмжээнд дараах 5 асуулга хамгийн өндөр эрсдэлтэй гарч байна.

1. Гэрийн орчинд зуух пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийсэн байна уу? асуултад гэрт амьдардаг өрхүүдийн 53% нь хамгаалалт хийгээгүй гэсэн байсан нь хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл өндөр гарч байна.
2. Хүүхдийг унадаг дугуй, скүүтер, тэшүүр зэргээр тоглоход хамгаалалтын хэрэгсэл хэрэглүүлдэггүй нь 67%, 33% нь хэрэглүүлдэг гэсэн байсан нь хүүхэд тоглох явцдаа бэртэх гэмтэх эрсдэл өндөр гарч байна.
3. Гэртээ утаа мэдрэгч дохиоллыг суурилуулсан уу? асуултад судалгаанд оролцогчдын 67% нь үгүй, 33% нь суурилуулсан гэсэн нь гэрт гал, утаа гарахад хүүхэд өртөх эрсдэл өндөр гарч байна.
4. Хэрвээ утаа мэдрэгч суурилуулсан бол 6 сар тутамд батарейг шалгаж, шаардлагатай бол сольдог уу? асуултад гэртээ утаа мэдрэгчтэй өрхийн 70% нь үгүй буюу сольдоггүй, 30% нь тийм буюу сольж, шинэчилдэг гэсэн нь гэртээ хэдий утаа мэдрэгчтэй хэдий ч утаа мэдрэгч нь ажиллахгүй байх эрсдэл өндөртэй байхыг харуулж байна.
5. Танай гэр байшин, орон сууцны орчинд галын аюулаас хамгаалах хэрэгсэл байдаг уу? асуултад 86% нь байхгүй, 14% нь байгаа гэсэн байна. Үүнээс харахад ихэнхи айл өрхүүдэд галын аюулаас хамгаалах хэрэгсэл байдаггүй буюу эрсдэл өндөртэй гарч байна.

Иймд эдгээр өндөр эрсдэлтэй гарсан асуулгын хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэн үр хүүхдэдээ анхаарал хандуулахыг зөвлөж байна.

ЭРСДЭЛИЙН ТҮВШИН ӨНДӨР ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛААГ ДЭМЖЬЕ АЯН

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАНДИВ ӨРГӨСӨН БҮХ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮСТЭЭ БАЯРЛАЛАА. 2020-03-17

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан:
1. МУЗГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ корона вирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол,
2. ХНХ-ын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах урьдчилан сэргийлэх тухай” 01 тоот албан даалгавар
3. МУЗГ-ын 2019-05-22-ны өдрийн Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж дэмжлэг үзүүлэх
201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүүхэд, гэр бүлийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020-02-02-ныдрөөс 03-р сарын 02-ны өдрүүдийн хооронд аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр “ЭРСДЭЛИЙН ТҮВШИН ӨНДӨР ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛААГ ДЭМЖЬЕ” аяныг аймгийн хэмжээнд 1 сарын хугацаанд зохион байгууллаа.
Тус аяныг аймгийн хэмжээний хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эрсдэлт нөхцөлд амьдардаг буюу эрсдэлд өртөх магадлал өндөртэй хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор зохион байгуулсан бөгөөд дараах байгууллагуудаас мөнгөн бус хэлбэрээр хүнсний бүтээгдэхүүн, витамин, аарц, чацаргана, дулаан гутал хувцас, маскуудыг хүлээн авч, 400 орчим хүүхдэд гэрээр нь хүргэх ажлыг манай хамт олон зохион байгууллаа.

Хандив өгсөн байгууллагууд:
1. Аймгийн Засаг даргын Тамгын газар-280.000
2.Төрийн Аудитын газар-50.000
3. Шүүхийн Тамгын газар-60.000
4. Хүнс хөдөө аж ахуйн газар-25.000
5. Боловсрол соёл урлагын газар-70.000
6. Цагдаагийн хэлтэс-135.000
7. Эрүүл мэндийн газар-100.000
8. Нэгдсэн эмнэлэг-70.200
9. Улсын бүртгэлийн хэлтэс-50.000
10. Политехникийн коллеж-250.000
11. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар-60.000
12. Ахуйн үйлчилгээний төв-40.000
13.Төмөр замын 3-р анги-75.000
14. Төрийн банк-50.000
15. Монгол даатгал ХХК-56.700
16. Нийгмийн даатгалын хэлтэс-52.000
17. Татварын хэлтэс-75.000
18. Сүмбэр сумын ЗДТГ-60.000
19. Авто тээврийн газар-36.000
20. Ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль-200.000
21. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль-80.000
22. Биеийн тамир спортын газар-70.000
23.Төмөр замын Чойр өртөө-165.000
24. Багануур БЗӨБ ЦТСТӨХК-257.000
25. Хаан банк-80.000
26. Мэргэжлийн хяналтын газар-180.000
27. Онцгой байдлын газар-210.000
28. Байгаль орчин, аялал жуулчлалын газар-50.000
29. Боржигон чуулга-162.000
30. Боржигон өв музей-40.500
31. Баясал цэцэрлэг-52.000
32. Сансар цэцэрлэг-100.000
33. Дугуй дэлгүүр-55.000
34. Нийтийн номын сан-50.000
35. Хас банк-160.000
36. Харилцаа холбооны салбар байгууллагуудын нэгдэл-90.000/Мобиком, Скутел, Ж-Мобайл, Юнител, Монгол шуудан ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ, Холбооны газар/
37. Баянтал сумын ЗДТГ-40.600
38. Аймгийн Залуучуудын салбар зөвлөл-200.000
39. Дэлхийн Зөн ОУБ 885.000
40. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2.815.000
нийт 46 байгууллага, 5 хувь хүн хандивын аянд оролцлоо.

БИЗНЭЕС ЭРХЛЭГЧИД:
1. Бизнес эрхлэгч Х. Болатханы гэр бүл -125.000
2. Бизнес эрхлэгч М.Насанцэцэг-400.000
3. Байгууллагын өндөр настан Пэлжээ-28.000
4. Бизнес эрхлэгч Н.Туяа-48.000
5. Баянзул Жаргалтогтох нарын гэр бүл-22.000
Нийт 8.143. 000 төгрөгний хандивыг бэлэн бус байдлаар хандивласан байна. Мөн Дэлхийн Зөн ОУБ-аас нэмэлтээр 20.000.000 төгрөгийн хүнсний тусламжийг 3 сумын өрхүүдэд хувиарлалаа.
Хүүхэд хамгааллын тухай хуульд /8 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл цахим орчинд хүүхдийг хамгаалах/ заасан заалтын дагуу нэг ч хүүхдийн зургийг оруулаагүй болно.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ НЭГДСЭН ХУВЬ ХҮН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДДАА АЙМГИЙН НИЙТ ХҮҮДҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЖ ХАМГИЙН САЙН САХАЙН БҮХНИЙГ ХҮСЬЕ.

ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ ЦАХИМ ЗАХИДЛЫН УРАЛДААН

“ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” ЦАХИМ ЗАХИДЛЫН УРАЛДААН
2020.03.09
Хүн бүрийн хувьд “ЭЭЖ” гэдэг хамгийн сайхан хүн бөгөөд дэргэд буй бурхан гэж үздэг билээ. Бид ижийгээ гомдоож, уурлуулах мөч олон. Тэр болгонд уучлал хүсч гэмшиж, эсвэл талархсанаа илэрхийлж, сэтгэлээ уудалж чаддаггүй нь хүмүүн бидний алдаа юм. Тиймээс Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааныг зарлаж, хайртай ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн нандин үгээ захидлаар дамжуулан илчлэх, талархах боломжийг олгох, шилдэг захидлуудыг шалгаруулах, олон нийтэд түгээн алдаршуулах зорилгоор 2020 оны 03 сарын 02-ны өдрөөс 3 сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Уралдааны явцад бидэнд хайртай ээждээ хаяглан сэтгэлийн үгсээ бичсэн нийт 50 орчим захидлууд ирсэн юм.
Уралдааныг 3 насны ангилалаар буюу 6-9-р ангийн сурагчид, 10-12-р ангийн сурагчид, 18-аас дээш насанд хүрэгчид гэсэн ангилалаар явуулж, ангилал тус бүрт шилдэг 3 байрыг шалгаруулан шагнаж урамшуулж, шилдэг оролцогчдын захидлыг эзэнд нь хүргэн өгсөн юм.

Уралдааны шагналт байранд:
6-9-р ангийн ангилалд:
Тэргүүн байр 5-р сургуулийн 9а ангийн сурагч Н.Буянхишиг, Дэд байр 1-р сургуулийн 9в ангийн сурагч Б.Алтангэрэл
Гутгаар байр 2-р сургуулийн 7б ангийн сурагч Б.Ану-Үжин

10-12-р ангийн ангилалд:
Тэргүүн байр 5-р сургуулийн 10а ангийн сурагч Д.Хүслэн
Дэд байр 2-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Эрдэмдалай
Гутгаар байр 2-р сургуулийн 10а ангийн сурагч А.Энхзул

Насанд хүрэгчдийн анилалд:
Тэргүүн байр Сүмбэр сумын 3-р багийн иргэн Б.Намжилмаа
Дэд байр Баянтал сумын 1-р багийн иргэн Н.Мөнхцэцэг
Гутгаар байр Сүмбэр сумын 2-р багийн иргэн Б.Бадрахцогзол нар тус тус шалгарсан юм.
Захидлын уралдаанд оролцсон нийт оролцогчид болон шагналт байранд шалгарсан оролцогчиддоо амжилт хүсэн баяр хүргэе.

ААВДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ ЦАХИМ ЗАХИДЛЫН УРАЛДААН

“ААВДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” ЦАХИМ ЗАХИДЛЫН
УРАЛДААН
/2020.03.18/

Аав хүн, эцэг хүн гэдэг айл гэрийн түших тулгуур, тулах багана нь байдаг. Цаг, өдөр, сар, жилээр холдон байх ааваасаа тэр болгонд уучлал хүсч гэмшиж, эсвэл талархсанаа илэрхийлж, сэтгэлээ уудалж чаддаггүй нь хүмүүн бидний алдаа юм. Тиймээс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан “Аавдаа захидал бичээрэй” захидлын захидлын уралдааныг зарлаж, хайртай аавдаа хэлж амжаагүй сэтгэлийн нандин үгээ захидлаар дамжуулан илчлэх, талархах боломжийг олгох, шилдэг захидлуудыг шалгаруулах, олон нийтэд түгээн алдаршуулах зорилгоор 2020 оны 03 сарын 02-ны өдрөөс 3 сарын 16-ны өдрийн хооронд зохион байгуулсан.

Уралдааныг 3 насны ангилалаар буюу 6-9-р ангийн сурагчид, 10-12-р ангийн сурагчид, 18-аас дээш насанд хүрэгчид гэсэн ангилалаар явуулж, ангилал тус бүрт шилдэг 3 байрыг шалгаруулан шагнаж урамшуулж, шилдэг оролцогчдын захидлыг эзэнд нь хүргэн өгсөн юм.

– 6-9-р ангийн ангилалд:
Тэргүүн байр: Монгол улсын консерватур Хөгжим бүжгийн коллеж сонгодог бүжгийн 7д ангийн сурагч Б.Хангарьд
Дэд байр: 1-р сургуулийн 8б ангийн сурагч Б.Болортунгалаг
Гутгаар байр: 2-р сургуулийн 9б ангийн сурагч О.Чанцалсүрэн
– 10-12-р ангийн ангилалд:
Тэргүүн байр: 2-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Алтанцэцэг
Дэд байр: 2-р сургуулийн 12а ангийн сурагч А.Ариунчимэг
Гутгаар байр: 5-р сургуулийн 10а ангийн сурагч А.Одгэрэл
– Насанд хүрэгчдийн анилалд:
Тэргүүн байр: Сүмбэр сумын 1-р багийн иргэн Т.Болдбаатар
Дэд байр: Сүмбэр сумын 3-р багийн иргэн Б.Дэлгэрбуян
Гутгаар байр: Сүмбэр сумын 4-р багийн иргэн Д.Сүнжидмаа нар тус тус шалгарсан.

Та бүхний гэр бүлд аз жаргал инээд хөөр хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе👏👏👏💖

ХУУЛИА МЭДЬЕ-ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЯ САЛБАРЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

“ХУУЛИА МЭДЬЕ-ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЯ” САЛБАРЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН ЗАРЛАЛАА.
Шинэтөрлийн коронавирус /COVID-19/ дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс даяар бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон ба хувийн хэвшлийн зарим байгууллагууд хэвийн ажиллах боломжгүй болж, албан хаагчид гэртээ ариун цэврийн дэглэм сахиж, ажил орлогогүй болохын зэрэгцээ ахуйн хүрээний архидалт, хүүхдийн осол гэмтэл нэмэгдэж байгаа нь нийгмийн стресс үүсэх аюул нүүрлэж байна.
Иймд Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/211 тоот чиглэлийг тус тус үндэслэл болгон онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хэрэгцээ шаардлага бий болоод байна.
Иймээс #Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ХУУЛИА МЭДЬЕ-ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЯ” САЛБАРЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ сарын аяныг 2020 оны 04 сарын 13-ны өдрөөс 05 сарын 13-ны өдрүүдийн хооронд цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулах гэж байна.
Аяны хүрээнд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”,
Монгол Улсын эрүүгийн хууль, Хувь хүний нууцын тухай хууль”, “Байгууллагын нууцын тухай хууль”-иудын хүрээнд цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан хуулийг сурталчлан таниулах, холбоотой шинэлэг мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг олон нийтэд хүргэх болно.
Та бүхэн дээрх хууль тогтоомжуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг манай Говьсүмбэр Аймгийн Гбхзхг цахим фэйсбүүк хаягаар цаг тухай бүрт авч, өөрийн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг хүсье.

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг
/МУ-ын ЗГ-ын 2019 оны 04.19-ны 210 дугаар тогтоол/
2. Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр
/МУ-ын ЗГ-ын 2017 оны 270 дугаар тогтоол/
3. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам
/МУ-ын ЗГ-ын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 201 дүгээр тогтоол/
4. Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай
/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 01 албан даалгавар/
5. ХНХ-ын сайд, БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайдын “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтэл, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай хамтарсан удирдамжын хүрээнд 2020 оны аймгийн ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ хуралдаж тус бичиг баримтуудыг чиглэлээ болгон төлөвлөгөөгөө баталж салбарын байгууллага тус бүр хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг даалгавар авлаа.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ, ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ, ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019.12.04
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 3 сумдын нийт 4 Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 55 гишүүн байна.
Мөн 2019 оны 05 сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Залуучуудын хөгжлийн Үндэсний хөтөлбөр батлагдсан хэдий ч Говьсүмбэр аймагт Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг 2017 онд баталж, 2 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Говьсүмбэр аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн туршлагаа хуваалцах, шилдэг ажилласан зөвлөлийг шалгаруулж, урамшуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Аймаг, сумдын Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь 2019 онд нийт 11 удаа хуралдаж, хурлын ирц 76-80 хувьтай, 20 удаагийн шийдвэр гаргаж, биелэлт 82.5 хувьтай байна. Мөн аймгийн “ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН”-аас гарсан саналын дагуу 0-18 насны хүүхэдтэй албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох, залуу ажилчдын нийгмийн баталгааг хангах, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг бүх шатны төсвийн байгууллагын удирдлагуудад уриалсан аймгийн Засаг даргын захирамжийг гарган залуу гэр бүлд ээлтэй шийдвэрийг гарган ажиллаж байна.
Энэ удаагийн өдөрлөгөөр 2019 онд салбар зөвлөлүүд хийсэн ажлын тайлангаа тайлагнан, 2020 онд хийх ажлын саналаа боловсруулан алдаа оноо, шинэ санаа, туршлагаа хуваалцаж, 2019 оны шилдэг зөвлөлөөр БАЯНТАЛ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ шалгарсан.
Сум орон нутагтаа Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллаж, сумын залуучуудын идэвхи, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэн, олон шинэлэг ажил санаачлан ажиллласан БАЯНТАЛ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ-ийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.
ЭХ ОРОН, ЭХ НУТГИЙН МИНЬ ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ
ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУС ТА НАРЫН ГАРТ АТГААСТАЙ

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ ГАР ЗУРАГ, ШҮЛЭГ, ЗОХИОН БИЧЛЭГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” ГАР ЗУРАГ, ШҮЛЭГ, ЗОХИОН БИЧЛЭГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2019-12-02

“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг угтан “БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” уралдааныг Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 2007 онд Хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг тодорхойлох, илүүлэх Дэлхий нийтийн судалгаа явуулсны үр дүнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхийн олон улс оронд тулгамдсан асуудал болж, үүнийг шийдвэрлэхийн тулд улс орнууд хүүхдийг хүчирхийлэл дарамтаас хамгаалах шаардлагатай болсон.

Хүүхдэд ээлтэй аюулгүй гэр бүлийн орчинг бүрдүүлэх, хүүхэд гэр бүлийн сайн сайхан байдалд бодитой хувь нэмэр оруулах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн зөрчлийг арилгахад хүүхдийн дуу хоолойг сонсох,оролцоог хангах, хүүхэд хүсэл мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлэн олон нийтэд нөлөөлөх боломжийг олгох зорилготой “БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” гар зураг, шүлэг, зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдаан ЕБС-ийн 1-12 дугаар ангийн нийт 500 гаруй сурагчид оролцож нийт 20 хүүхдийг шагнаж урамшууллаа.
Үүнд:
• 1-5-р анги буюу бага насны ангилалд Тэргүүн байранд 5-р сургуулийн 4в ангийн сурагч Т.Сансарням, дэд байранд 2-р сургуулийн 5а ангийн сурагч М.Энхмэнд, гутгаар байранд 5-р сургуулийн сурагч О.Цэлмэг, тусгай байранд 2-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Давааням, 5-р сургуулийн 5а ангийн сурагч Э.Баясгалан, 1-р сургуулийн 1а ангийн сурагч Б.Энэрэл, 5а ангийн сурагч Б.Болорзаяа
• 6-9-р анги буюу дунд насны ангилалд Тэргүүн байранд 2-р сургуулийн 8б ангийн сурагч М.Хонгорзул, дэд байранд 2-р сургуулийн 8 а ангийн сурагч Б.Хүслэн, гутгаар байранд 2-р сургуулийн 8а ангийн сурагч Н.Болорцэцэг, тусгай байранд 2-р сургуулийн 8а ангийн сурагч М.Энхзаяа, 1-р сургуулийн 9в ангийн сурагч Ж.Даваажаргал
• 10-12-р анги буюу ахлах насны ангилалд Тэргүүн байранд 2-р сургуулийн сурагч О.Соёлмаа, дэд байранд 2-р сургуулийн 10б ангийн сурагч Т.Алтанцэцэг, гутгаар байранд 2-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Адьяасүрэн, тусгай байранд 2-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Амгаланбаатар, 12а ангийн сурагч н.Эрдэнэбат нар шалгарч амжилттай оролцлоо.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООНЫ КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООНЫ КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ “ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ

2019.12.02

Монгол улсын засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.1.3 дахьзаалтын хүрээнд Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн өөрөө удирдах байгууллага, клубын үйл ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, политехник коллежийн багш нар болон хүүхдүүдийн санаачилсан төслийг дараах чиглэл сэдвийн хүрээнд дэмжин ажиллаа.
Үүнд:
Эх оронч үзэл, Монголын уламжлалт ёс заншлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх
Байгаль орчноо хамгаалах, эко орчныг бий болгох
Хүүхэд, өсвөр үеийнхэнд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
Сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа
Ажил мэргэжлийн чиг баримжаа, амьдрах ухааны чиглэлээр
Өсвөрийн сурвалжлагч, сэтгүүлч
Хүүхэд, өсвөр үеийнхэнд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар хууль сурталчлах, таниулах
Хөршийн холбооны санаачилга
Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн үүрэг чиглэлийг сануулах, хамтран ажиллах
Үе тэнгийнхний манлайлал сэдвийн хүрээнд төслийг шалгаруулж дараах сургуулиудын хэрэгжүүлэх төсөл шалгарлаа.
Үүнд:
Политехникийн коллежийн “ЗАЛУУ ЭМЧ” клуб,
2-р сургуулийн “PEACE ROAD” клуб,
1-р сургуулийн “ӨСВӨРИЙН АВРАГЧ”, “ӨСВӨРИЙН ЦАГДАА”,
3-р сургуулийн “ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА”,
АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ-“ийн сурагчдын төсөл шалгарч тус төслийг хэрэгжүүлэн ажиллах багш, сурагчдад төслийн санхүүжилт 200.000 төгрөг, “БАТЛАМЖ”-ийг гардууллаа.

БАГШ ХҮҮХДҮҮДДЭЭ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЭЕ!

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

/2019.11.28/

Монгол Улсад Анхдугаар хууль батлагдсан, Тусгаар тогтнолоо тунхагласны түүхт 95 жилийн ой, Говьсүмбэр аймагт “Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээг Монгол улсын Ерөнхий Сайд УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ивээл доор 17 дахь удаагаа дуу бүжгийн “Боржигон чуулга”-т зохион явууллаа.

Өнөөдрийн “Иргэний андгай өргөх ёслол”-д тэдний төлөөлөл болох 17 хүүхэд оролцон Монгол Улсын Иргэний андгайг уншин тангараг өргөж Монгол улсын иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.

Даяарчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед, түүх соёл, уламжлалаа дээдэлж, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэлтэй иргэний эх орондоо оруулах хувь нэмэр асар их юм.
Иймд эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд энэ ёслолын арга хэмжээ нэн чухал гэж үзэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбоо, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.

ВАЛЮТЫН ХАНШИЙН МЭДЭЭ