НҮБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ

НҮБ-ийн Хүн амын Сангийн Жендерийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюун Филиппин улсын төслийн ажилтаны хамтаар манай орон нутагт айлчлан хэрэгжүүлж буй үйл ажилагаа төсөл хөтөлбөр болон “Түр хамгаалах байр”-тай танилцан санал солилцож цаашид:
– Албан хаагчдаа чадавхижуулж, мэргэшүүлэх,
– Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
– Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хамтран ажиллахаар болсон.
Дэмжлэг тусламж шаардлагатай хямралын үед Хамгаалах байранд үйлчлүүлж буй охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдал наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл ахуй ариун цэврийн багц /Dignity kit/ гардуулсан.

ЭРҮҮЛ БИЕ-САРУУЛ УХААН 2020 АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ, ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН

Аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн “Эрүүл залуу хүн-залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй бүтээлч залуусыг бий болгоно” зорилтын хүрээнд залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилан таниулж, эрүүл чийрэг бие бялдарыг цогцлооход иргэн, аж ахуй нэгж байгуулага бүрийг оролцуулах, идэвхэжүүлэх, иргэд олон нийтийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спортын газар нар хамтран “Эрүүл бие-Саруул ухаан 2020” гимнастикийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулсан. Тэмцээнд 10 баг оролцохоор бүртгүүлснээс 4 багийн 100 гаруй тамирчин, хөгжөөн дэмжигчид оролцсон. Тэмцээнд оролцогчдоос шилдэг 3 байр, шилдэг хөгжөөн дэмжигч багийг тус тус шалгаруулан урамшуулсан.
1-р байр Дуу бүжгийн Боржигин чуулгын баг
2-р байр УУЖС-Политехникийн коллежийн баг
3-р байр “Аялгуут хэмнэл” бүжгийн холбооны баг
Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Төмөр замын ахмадын холбооны “Ган жигүүр” баг тус тус шалгарсан.
Өмнө жилийн тэмцээнтэй харьцуулахад энэ жилийн хувьд цар тахал буюу корона вирусын улмаас оролцох баг тамирчдын ирц буурсан хандлагатай байсан боловч оролцогчдын хувьд цаашид жил бүр үргэлжлүүлэн зохион байгуулж байх хүсэл, саналаа илэрхийлж байсан. Мөн тэмцээнд оролцохын тулд байгууллага хамт олноороо нэгдэн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байсан нь тэдний бие, сэтгэл санаанд эерэг өөрчлөлтийг бий болгохын сацуу амьдралын идэвхийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО ӨДӨРЛӨГ

Аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг олон нийтэд сурталчлах, залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуусын оролцоог нэмэгдүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор “ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО” өдөрлөгийг 2020 оны 9-р сарын 24-ны өдөр зохион байгуулсан. Өдөрлөгт салбар бүрийн төлөөлөл 85 залуус оролцсон.
Өдөрлөгийн үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн танилцуулга, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн танилцуулга, орон нутгийн хөдөлмөрч, бүтээлч манлайлагч залуусын төлөөлөл Х.Болатхан залуучуудын бизнес эрхлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл болон орон нутгийн ахмад настан Д.Амарсайхан өөрийн ажил, амьдралын туршлагаас залуу хойч үедээ үнэ цэнэтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн.
Мөн өдөрлөгт оролцож буй залуусын дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, азтан шалгаруулж, байгууллага хамт олноороо идэвхи санаачилгатай оролцсон хамт олныг шалгаруулж урамшуулсан.
Өдөрлөгийн үр дүнд залуус Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль түүнийг даган гарсан дүрэм журмууд болон төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр орон нутагт хэрэгждэг төсөл хөдөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, залуусын нийгмийн аливаа асуудалд оролцох оролцоо, хандлага, нөлөөлөл болон залуу хувь хүний хөгжил, чадварын талаар ойлголт авч, аливаад залуус манлайлан оролцох идэвхи санаачлага нь нэмэгдэхэд нөлөөлсөн.

НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧЛАГА ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САРЫН АЯН

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуусын оролцоог хангах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих чиглэлээр “Нэг залуу-Нэг санаачилга” уриан дор 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс 10 сарын 15-ны өдрүүдийн хооронд “Залуучуудын хөгжлийн сар” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд нийт 5 арга хэмжээ зохион байгуулсан.Үүнд:
1. Мэргэжил сонголтын ганцаарчилсан зөвлөгөө, сургалт
2. Залуучууд болон залуу гэр бүл рүү чиглэсэн сургалт. Сургалт нь “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм журам, хөтөлбөрүүдийн тухай танилцуулга”, “Хүүхдийн хөгжил, насны онцлог, хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа”, “Баг хамт олны хөгжил”, “Стрессийг зохицуулах нь”, “Архи түүний сөрөг нөлөө ба хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 20 байгууллагын 347 хүнийг хамруулсан.
3. Өсвөр үе, хүүхэд, залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ, цахим мэдээлэл түгээсэн.
4. Нэг залуу-нэг санаачилга” уриан дор “Залуучууд бидний оролцоо” өдөрлөгийг 9 сарын 24-ны өдөр зохион байгуулсан.
5. Энэ жил Их дээд сургуульд элсэн суралцаж буй зорилтот бүлгийн хагас, бүтэн өнчин болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 5 хүүхдийг аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэг хөтөлбөрт зуучилж хамруулсан.
Цаг үеийн нөхцөл байдал /Ковид-19/-тай холбоотойгоор биет байдлаар нийт 906 залууг хамруулж цахимаар давхардсан тоогоор 1800 гаруй хүний хандалт авсан.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2019-10.23-10.24/

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”-ын хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтын хүрээнд БСШУЯ, ХНХЯ, МХЕГазартай хамтран ЕБСургуулиудад “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ” байгуулах ажил тусгагдсаны дагуу улсын хэмжээнд 700 гаруй сургуулиас 33 сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг хэрэгжүүлснээр “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготойгоор ЕБС-ийн 2 дугаар сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2 дугаар сургуулийн багш ажилчдад “ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙ ХАРИЛЦАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд
_Ажилдаа амжилттай байх зан чанарууд
_Баг хамт олны зан чанар ямар байх бэ?
_Эeрэгээр харж талархья
_Хүүхэдтэй хэрхэн харилцах нь зүй бус харилцаа хандлага бэ?
_Багшийн ёс зүй харилцаа хандлага.
_Эцэг эх байх нь
_Гэр бүлийн болон сургуулийн орчин дахь гэр бүлийн хучирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх,
_ хүүхэд багшийн хоорондын харилцааг бэхжүүлэх, болосролын салбар дах хүүхэд хамгааллыг хэрхэн бэхжүүлж ажиллах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг хамтран зохион байгуулсан 2 дугаар сургуулийн хамт олон, сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Х: Баярсайхан болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хамт олонд баярлалаа.

ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ

Говьсүмбэр аймгийн хүн амын 60 гаруй хувийг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байна. Өсвөр үеийн хүүхэд, залуучууд бэлгийн амьдралын цогц боловсрол авч чадахгүй, тэдэнд чиглэсэн ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ дутагдаж байгаагаас үүдэлтэй өсвөр насны хүүхдийн бэлгийн замын халдварт өвчин, эрт жирэмслэлт, үр хөндөлт зэрэг асуудлаар манай аймаг улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байдаг. Иймээс 2018 оноос эхлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ чиглэлээр өсвөр насны хүүхэд, залуусд боловсрол, мэдлэг олгох, соён гэгээрүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2020 онд өсвөр насны хүүхэд, залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг чадварыг нэмэгдүүлж шинэлэг хэлбэрээр дээрх асуудалд өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд, өсвөх үеийг ивээх төв ТББ-тай хамтран ахлах ангийн 25 сурагчийг Үе тэнгийн сургагч багшаар давтан бэлтгэн тэднээр дамжуулан 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс 11 сарын 13-ны өдрүүдэд аймгийн ЕБС-ын дунд, ахлах ангийн нийт 1344 хүүхэд, Политехникийн коллежийн 72 оюутанд нийт 1416 өсвөр үеийн хүүхэд залууст нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулсан.
Өсвөр үе, хүүхэд, залуусыг хорт зуршилт автахгүй байхад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уриалж, “Би хорт зуршилгүй залуу зурагт хуудсыг тарааж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч, мэргэжилтэн Аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйчтэй хамтран сэтгэл зүйн хэрэгцээ нэн шаардлагатай хүүхэд, гэр бүлд болон байгууллагын хамт олонд мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үзүүүлэн хамтран ажиллалаа.

ВАЛЮТЫН ХАНШИЙН МЭДЭЭ