ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙГ УСТГАЯ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/173, А/254, А/3801 дугаар тушаалаар батлагдсан Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан Хамтарсан багийн үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг үндэслэн орон нутгийн хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлыг Цагдаагийн хэлтэстэй хамтран 2020 оны 06 дугаар сарын 17, 19-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Хяналт-шинжилгээ үнэлгээгээр Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын хамтарсан багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, анхан шатны баримт мэдээлэл бүрдүүлэлт, нууцлал, кейс шийдвэрлэлтийн үйл явц, үр дүнд хяналт шинжилгээ хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа кейс дээр хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгч ажилласан.

ЗУНЫ УЛИРАЛД ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Засгийн газрын 2018 оны “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгавар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/359 тоот чиглэлийн хэрэгжилтийг ханган зуны улиралд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган ажилласан.
– Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг ханган, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн “Хүүхдийн тоглоомын талбай”-д хяналт шалгалтын ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан. Шивээговь, Баянтал, Сүмбэр сумын, нийт 21 хүүхдийн тоглоомын талбайн орчинд хяналт шалгалт хийн 84 тоглоомд үнэлгээ хийсэн байна.
Хяналт шалгалтын талаар зөвлөмж боловсруулан харьяа сумдын ЗДТГ-т албан тоотоор хүргүүлэн хариу арга хэмжээг авсны үр дүнд 5 тоглоомын талбай шинээр хийгдэн, 1 тоглоомын талбайд бүрэн шинэчлэл, 10 тоглоомын талбайн 27 тоглоомд засвар хийгдсэн байна.
– Зуны амралттай холбоотой бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, цоожилж үлдээх зэргээс үүдэн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж “Бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлага”, “Зуны улиралд бага насны, өсвөр насны хүүхдүүдэд аюулгүйн дүрэм”-ийн гарын авлагын эхийг бэлтгэн 1000 хувь хэвлэн орон нутгийн ард иргэдэд тараасан. Мөн хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 41 төрлийн зөвлөмж постер бэлтгэн байгууллагын цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээн давхардсан тоогоор 9378 хандалт авч нийт хүн амын 54%-д хүрч ажилласан байна.

ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ, ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАН

Дэлхийн зөн ОУБ, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран Аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг хүүхдүүд өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлэх, хүүхэд хамгаалалд тэднийг бодитой оролцуулан санал бодлыг нь сонсох, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхэд дэмжих, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх боломжийг бүрдүүлэх, хүүхдийн идэвх, оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар 26-ны өдөр “ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ, ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА” агуулгын дор зохион байгуулсан. Тус чуулганы үйл ажиллагаанд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын ЕБС-ийн 6-11-р ангийн нийт 125 сурагч төлөөлөгч, Политехникийн коллежийн 25 төлөөлөгч оюутан, сургуулийн нийгмийн ажилтнууд нийт 170 гаруй төлөөлөгчид оролцсон.
Чуулганы үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын засаг дарга П.Амарсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин, Дэлхийн Зөн ОУБ-ын хөгжлийн зохицуулагч н.Сайнгэрэл, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Э.Сарнай, Аймгийн хүний эрхийн комиссын төлөөлөгч Б.Наранбаатар нар оролцсон.
Тус чуулганыг “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа эсэхэд дүгнэх, аймгийн хэмжээнд хүүхэд хамгаалал хүүхдийн өнцгөөс харахад ямар түвшинд байгааг илрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах, асуудлыг шийдвэрлэх чиглэлийн хүрээнд
1. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал,
2. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал,
3. Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал,
4. Олон нийтийн арга хэмжээ үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал,
5. Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал,
6. Орон нутаг дахь хүүхэд хамгаалал гэсэн сэдвээр 6 багт хуваагдаж илтгэл хэлэлцүүлж, хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Чуулганы үр дүнд: “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл-ийн сурагчид орон нутгийн хэмжээнд хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал санаачилга гаргаж шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргүүлж хариу арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг эрх бүхий байгууллага бүрталбан бичгээр хүргүүлсэн.

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР

Дэлхийн зөн ОУБ, “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл”-ийн сурагчидтай хамтран аймгийн ЕБ-ийн 5 сургууль, Политехникийн коллежийн нийт 60 гаруй өсвөр насны охидын дунд “ОХИДЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулсан.
Тус өдөрлөгөөр сурагч охидуудад:
– Нөхөн үржихүйн эрүүл мэнд
– Охидын өмнө тулгамдаж байгаа асуудал
– Өсвөр насны охидын насны онцлог
– Урмын үг талархах сэтгэл,
– Арьс арчилгаа эрүүл ахуй гэсэн 5 төрлийн сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллийг олгож тэдэнтэй харилцан ярилцаж ажилласан.

ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

Дэлхийн зөн ОУБ-тай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах арга зүйд сургах, сурагчдад эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг таниулах, тэдэнд бие даан судлах, судалсан сэдвийн хүрээнд оновчтой санал бодлоо илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлыг хөндөх шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадварыг эзэмшүүлэх зорилгоор “ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.
Сурагчид дараах сэдвийн хүрэнд:
– “Үе тэнгийнхэний харилцаанд гарч буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам”
– “Хэрвээ би аав ээж байсан бол…”
– “Багш сурган хүмүүжүүлэгчийн харилцаа хандлагыг ямар байгаасай гэж хүсдэг вэ”
– “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг”
– “Хэрвээ чиний найзад асуудал тулгарвал хаана хандах вэ” гэсэн сэдвүүдээс сонгож судалгааны ажлаа танилцуулсан. Тус уралдаанд ерөнхий боловсролын 4 сургуулийн 13 багийн 60 гаруй сурагч оролцож мэдлэг чадвар, судалгаа шинжилгээний ажлаараа өрсөлдөж
1. Тэргүүн байранд 1-р сургуулийн Д.Цогбат багшийн чиглүүлэн ажиллласан “Etence mind” баг
2. Дэд байранд 2-р сургуулийн Ж.Мөнхдэлгэр багшийн чиглүүлэн ажилласан “Ундарга” баг
3. Гутгаар байранд 5-р сургуулийн Т.Амгалан багшийн чиглүүлэн ажилласан “Цэц билэг” баг тус тус шалгарсан.
Мөн тус тэмцээнд багийг амжилттай чиглүүлэн оролцуулсан 1-р сургуулийн нийгмийн ухааны багш Д.Цогбат шилдэг багшаар шалгарсан. Тус уралдааны үр дүнд сурагчид сургуулийн орчинд үе тэнгийнхэний харилцаанд гадуурхал их байна. Хэрвээ би эцэг эх байсан бол хүүхдээ ойлгодог, хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг эх байна гэх мэт асуудлыг хөндөж дэвшүүлсэн.

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

“Хүүхэд Өсвөр үеийг ивээх төв ТББ”-тай хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох 2 өдрийн сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд аймгийн ЕБ-ийн 1, 2, 3, 5-р сургуулийн 9-10-р ангийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролоор суралцах хүсэл сонирхолтой 25 хүүхэд, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 32 хүн сургалтанд хамрагдсан. Орон нутгийн хэмжээнд “Үе тэнгийн сургагч” бэлтгэх сургалтыг “Хамтдаа төвийн тэргүүн” сэтгэл судлалын докторант Ш.Галбадрах, сургалтыг чиглүүлэн явуулж тус сургалтаар:
• НҮЭМ гэж юу вэ, Өсвөр үеийн НҮЭМ
• Гэр бүл төлөвлөлт
• ЖСА болон үр хөндөлт
• Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, Өсвөр үеийнхэн гэж хэдэн насныхан бэ?
• Шилжилтийн насны онцлог, илрэх шинж тэмдэг.
• БЗДХ, ХДХВ,ДОХ-оос хэрхэн урьдчилан сэргийлэх юэ?
• Үерхэл нөхөрлөл ба бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа гэх мэт сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгосон.
Сургалтанд хамрагдсан сургагч багш нарт гэрчилгээ олгож 2020-2021 онд хийх ажлын төлөвлөгөө боловруулан, сургууль бүр клубээ ахлан ажиллах ахлагчаа сонгож, аймгийн хэмжээнд /Y-PEER/ клубийг ахлагчаа ардчилсан сонгуулийн зарчмаар сонгож нийт сонгогчдын 16 хүний саналаар 5-р сургуулийн сурагч .Мөнх-Учрал сонгогдсон.
Тус сургалтын үр дүнд үе тэнгийн сургагч багш нар ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах, дунд ангийн нийт 1416 сурагчдад тус сургалтыг зохион байгуулж мэдлэг мэдээллийг түгээсэн байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРЫН ДЭРГЭДЭХ МОРИН ХУУР ХӨГЖИМ, ТӨГӨЛДӨР ХУУР ХӨГЖМИЙН ДУГУЙЛАН

Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын дэргэд морин хуурын дугуйланг хичээллүүлсэн. Тус дугуйлангийн багшаар 2 дахь жилдээ Б.Банзрагч, Энхтуяа багш нар ажиллаж дугуйланд жилийн турш 30 сурагч хамрагдаж хөгжлийн үйлчилгээг ганцаарчилсан болон цахим хэлбэрээр авсан байна.

ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл

❗️❗️❗️ ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл ❗️❗️❗️
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай 210 дугаар тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/55 дугаар Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн хэлтэс, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран дэлхий нийтэд тархаад буй корона вирусын цар тахлын үед хүүхдүүдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн гудамж, талбай, олон нийтийн газарт хяналт тавин халдварын үеийн сахилга батыг мөрдүүлэх, хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдлээс хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 04 сарын 27-ны өдрөөс Хүүхэд хамгаалагч төслийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хүүхэд хамгаалагч төслийн ажилтнаар Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Банзар овогтой Энхтөр, Боловсролын байгууллагын ахмад ажилтан Наваанхайдав овогтой Шинэхүү нар сонгогдон тодорхой цэгүүдэд хяналт тавин, эргүүл хийн ажиллаж байна.

БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ УРАЛДААН

БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ гар зураг, зохион бичлэг, шүлэг, эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. /2020-05-19/
НҮБ-ийн хүүхдийн эрхийн конвенцийн 12,13,14 дүгээр заалт, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7,8,9 дүгээр зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.4 Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2.2.2, 2.2.3, 2.2.4 дүгээр зорилтыг тус тус үндэслэл болгон хүүхдэд ээлтэй аюулгүй гэр бүлийн орчинг бүрдүүлэх, хүүхэд гэр бүлийн сайн сайхан байдалд бодитой хувь нэмэр оруулах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн зөрчлийг арилгахад хүүхдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, хүүхэд хүсэл мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлэн олон нийтэд нөлөөлөх боломжийг олгох зорилготойгоор тус уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан хүчирхийлэлгүй хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд эцэг эхчүүдийн ойлголт хандлагыг өөрчлөх, хүүхэд бүр хүсэл сонирхлоороо оролцох боломжийг олгох, олон нийтэд, гэр бүлд хүүхдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилго бүхий бүтээлийг түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзлээ.
1-5-р ангийн төрөлд
1. Д.Мөнх-Эрдэнэ- 2-р сургууль 4а анги
2. Ж.Хүслэн- 3-р сургууль 3а анги
3. Э.Оюударь- 4-р сургууль 3а анги
6-9-р ангийн төрөлд
1. О.Мөнгөнцэцэг- 2-р сургууль 8а анги
2. Н.Болорцэцэг- 2-р сургууль 8а анги
3. Б.Эмүжин- 1-р сургууль 9в анги
4. Г.Шүрэнтунгалаг-2-р сургууль 9б анги
10-12-р ангийн төрөлд
1. О.Соёлмаа-2-р сургууль 11б
2. О.Хонгорзул- 1-р сургууль 11в
3. М.Шүрэнцэцэг- 2-р сургууль 10б
4. Ж.Энхзул- 2-р сургууль 12а
5. Э.Хүслэн- 5-р сургууль 11б нар шалгарсан.
Шалгарсан нийт хүүхдүүдийг өргөмжлөл, хичээлийн хэрэглэл, дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын номоор шагнаж урамшуулсан.

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УГТСАН “МИНИЙ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” АЯН

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 3.2 дахь зорилт, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль болон аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг угтан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн хамгийн идэвхтэй байгаа цахим орчноор дамжуулан гэр бүлийн гишүүдийн амьд эерэг харилцааг бүрдүүлэх, гэр бүлийн орчинд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх,эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх,гэр бүлийн гишүүдийн оролцоотой хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийг уриалах зорилгоор “МИНИЙ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” гэр бүлийн аяныг 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цахимаар зохион байгууллаа. Тус аяны хүрээнд “Миний гэр бүлийн өглөөний дасгал”, “Миний гэр бүлийн Тик Ток” гэсэн төрлүүдээр гэр бүлийн цахим уралдаан зохион байгуулж шилдэг 7 гэр бүлийг шалгаруулаа.Аяны хүрээнд цахим орчинд давхардсан тоогоор 16397 хүн оролцогчдын видеог үзэж танилцан гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгох давалгаа өрнөж хамгийн их хандалт авсан гэр бүлүүдээ шалгаруулж шагнаж урамшууллаа.
“Миний гэр бүлийн өглөөний дасгал” төрөлд
1-р байр: С.Октябрийн гэр бүл
2-р байр: Д.Ганбаатарын гэр бүл
“Гэр бүлээрээ Тик Ток хийцгээе” төрөлд
1-р байр:Х.Сугирдоржийн гэр бүл
2-р байр: С.Октябрийн гэр бүл
3-р байр: Д.Бямбажавын гэр бүл
Тусгай байр:Х.Батцэнгэлийн гэр бүл
Тусгай байр: Д.Ганбаатарын гэр бүл шалгарлаа.
ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ БОЛ ХАМГИЙН ТОМ БАЯЛАГ ЮМ.

ВАЛЮТЫН ХАНШИЙН МЭДЭЭ